МАН-ынхан төсвийг судална

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

МАН-ынхан төсвийг судална

МАН-ынхан төсвийг судална

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар 2018 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудал хэлэлцсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна. Ингэхдээ ирэх оны төсвийн төслийг судлах ажлын хэсэг байгуулж, Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулахаар болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, 100 хувийн саналаар “Хүлээн авах боломжгүй“ гэсэн шийдвэрт хүрсэн. Энэ шийдвэртээ баттай зогсоно гэж эх сурвалж мэдээллэв.

Харин яг одоо Төсвийн байнгын хороо хуралдах гэж байна. Тус хуралдаанаар Засгийн газрын зарим томилгоонд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн асуудлыг хэлэлцэх аж. Одоогоор хуралдаан эхлээгүй ирц 47,4 хувьтай байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, УИХ-ын чуулган өнөөдөр 15 цагт хуралдана.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж