Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийдэг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нартай нэг бүлэглэлд багтдаг. Бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалж, хууль бус зүйлүүд хийж ирсэн гэв.
Мөн Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдонгуутаа Тагнуулын ерөнхий газраар оролддог зэрэг ноцтой мэдэгдлийг хийсэн билээ.
“VS” булангийнхаа энэ долоо хоногийн дугаарт Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарын байр суурийг онцоллоо.
Б.Хурц | Д.Дорлигжав | Ц.Нямдорж | ||
Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохоороо Тагнуулын ерөнхий газраар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Тэр нь одоо эхэлж байна. Ц.Нямдорж ямар учиртай хүн бэ гэвэл Н.Алтанхуяг, Д. Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэл. Энэ бүлэглэл хүчтэй, хэвлэлтэй, телевизтэй, вэб сайттай бүлэглэл. Өөрсдөө “Эрдэнэт”-тэй холбоотой маш их шахаа бизнес хийдэг. “Эрдэнэт”-ийн захирлыг “Хаан жимс”-т дуудаж авчраад энэ гэрээг үргэлжлүүл гэж шахдаг. Д.Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад 800 гаруй мянган ам.долларын асуудалд ороход Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж, тэр хэрэг замхарсан. Алтангийн хэрэг байна. Бүх л материалыг нь шатаачихсан хэрэг байдаг. Тухайн үеийн Цагдаагийн дарга н.Энхтөр хурандаа ярьж байсан. “Ц.Нямдорж сайд өрөөндөө дуудаад, дарамтлаад “Наад хэргээ хаа гээд байх юм” гэж… Ц.Нямдорж мөн “Эрдэнэт” үйлдвэрт 2004, 2005, 2006 онд Увсын нөхөр болох Дулааны III цахилгаан станцын захирал Анхбаяраар дамжуулж, 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг. Орос хэл дээр байна, энэ материал нь. Орос хэлээр байгуулсан худалдан авалтын гэрээг Тагнуулын байгууллага өнөөдөр та бүхэнд задалж байна. | Ямар бүлэглэл яриад байгаа юм, юу хийчихсэн гээд байгаа юм. Б.Хурц их л хариуцлагагүй юм ярьж байна лээ. Аль ч улсын тусгай албаны дарга гэдэг асар хариуцлагатай хүн байх ёстой. Аль 10 хэдэн жилийн өмнөх юмаар, асуудлынх нь учир нь олдчихсон зүйлээр намайг буруутгасан, гайхсан. Тухайн үед зэсийн үнэ уначихсан үйлдвэр дампуурах гэж байхад 10 хэдэн сая ам долларын өрийг цайруулаад, эрчим хүчний үнийг бууруулсан. Орос, Монголын хамтарсан үйлдвэр учраас зөвшөөрөлтэйгөөр хийсэн ажил. Тэрийг яриад сууж байдаг. Ц.Нямдорж албан тушаалыг нь өөрчлөх гээд байгаа юм уу даа. Тэгээд л сандраад янз бүрийн юм хамж шимж ярих шив. 800 мянган ам.долларыг домог шиг олон жил ярьдаг боллоо. Энэ асуудлыг мушгиж гуйвуулж харлууллаа. Б.Хурц бол хариуцлагатай алба хашиж байгаа, уучлал гуйх ёстой. Ийм гүтгэлэг доромжлолыг хийх ёсгүй. Үгээ олж хэлж сурах ёстой. Ерөнхий сайдаас би нэг зүйлийг шаардаж байна. Ийм нөхдүүдийг хурдан зайлуулах хэрэгтэй. Б.Хурц бол төрд гамшиг болж байгаа хүн шүү дээ. Энэ хүнийг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй. | Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Өөрийгөө солигдохоо мэдчихээд тэгж сандарч мэдэгдэл хийж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон. Засгийн газар “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа. Н.Алтанхуяг, Д.Дорлигжав хоёр надад ямар ч хамаагүй. Бид гурав бас улс төрийн хашааг мэднэ шүү. Бид улс төрийн өөр харьяалалд байдаг учраас амин хувийн асуудлаар холбогддоггүй. Ер нь бол их айж байгаа юм байна, энэ хүмүүс. Хуулийнхан толгой дээр гарч байсны илрэл нь энэ. Бүгдийг нь хувааж аваад, айлгадаг, дээрэмддэг. Б.Хурц өнөөдөр өөрийгөө илчилчихлээ. Ийм мэдээлэл хийнэ гэдэг нь өөрөө ёс суртахуунгүй асуудал. Бүр жинхэнэ дампуураад болохоо байсны шинж. Тэр дундаа ажлаа өгөхөө мэдээд, ийм мэдэгдэл хийж байгаа нь Б.Хурц өөрөө улс төрийн тагнуул байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Анхбаяр нь бол миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд тэр Анхбаяр дээр Тагнуулын ерөнхий газар ажиллагаа хийсэн. Намайг бүтэн жил тагнасан. Би хууль, хяналтын байгууллага толгой дээр гараад байна гэж хэлээд байгаа чинь энэ шүү дээ. |
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ