“Улаанбаатар сити” багийн эзэд О.Оюунбаатартай гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар сити” багийн эзэд О.Оюунбаатартай гэрээгээ сунгалаа

“Улаанбаатар сити” багийн эзэд О.Оюунбаатартай гэрээгээ сунгалаа

Монголын хөлбөмбөгийн хүрээнд бас нэгэн чухал гэрээ байгуулагдлаа. “Улаанбаатар сити” багийн удирдлагууд багийнхаа хамгаалагч, 2016 оны 20 сая төгрөгийн шагналтай гоолын эзэн, 2017 оны шилдэг хамгаалагч О.Оюунбаатартай гэрээгээ таван жилээр сунгажээ. Гэрээний хүрээнд О.Оюунбаатар орон сууц болон жил бүр 5 сая төгрөгийн урамшуулал хүртэх юм байна. Гэрээг багийн эзэн Г.Дашням, менежер Б.Бадрахжаргал нар аравдугаар сарын 30-нд үзэглэжээ.

Өнгөрсөн есдүгээр сард “Улаанбаатар сити” багийн эзэд багийнхаа хамгаалагч, дэд ахлагч, Монголын хамгийн шилдэг зүүн жигүүрийн тоглогч Н.Цэдэнбалтай орон сууц болон жил бүр 10 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгох нөхцөлтэйгөөр, таван жилээр гэрээгээ сунгасан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж