Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан өнөөдөр Улсын их баяр наадмаас урьтаж шинээр барьж тохижуулсан дүүргийнхээ өмнө алтан соёмбот төрийн далбааг мандууллаа. Дүүргийн удирдлагууд төрийн далбаа цаашид ч эндээ мөхөшгүй мөнхийн бэлгэдэл болж мандсаар байна гэдгийг онцоллоо. Мөн энэ өдөр дүүргийн 28 хорооныхон ч нэгэн зэрэг төрийн далбаагаа залав. Стандарчлал хэмжилзүйн газраас саяхан төрийн далбааны стандартыг баталсан байна. Ингэснээр олон улсын өнгөний кодоор улаан цэнхэр өнгө нь кодлогдож, дэлхийн аль ч улс орон тогтсон стандартаар үйлдвэрлэх учиртай. Анх удаагаа Баянзүрхчүүд шинээр баталсан стандартаар Тайвань улсад үйлдвэрлэсэн төрийн далбааг мандууллаа.
Г.Дарь