Онцгой байдлын албаны Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын хэмжээнд сагсан бөмбөгийн тэмцээнийг Сүхбаатар аймагт зохион байгууллаа. Тэмцээнд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын Онцгой байдлын газруудын эрэгтэй, эмэгтэй багийн нийт 50 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм.
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд, нэгдүгээр байрт Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаар байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус тэргүүллээ.
Харин эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаар байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус шалгарлаа гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.