УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдана. Бүлгийн хурлаар 2018 оны төсвийн хууль, мөн Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл бий.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, 100 хувийн саналаар ‘Хүлээн авах боломжгүй’ гэсэн шийдвэрт хүрсэн.
Гэвч улс төрийн салхи өөр зүгт эргэсэн бололтой. Өчигдөр /2017.10.31/ УИХ-ын даргын өрөөнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хуралдсаны дараа бүлгийн хурал зарлагдсан. Гэсэн ч ирц хүрээгүй тул өнөөдөр 10.00 цагт хуралдахаар болсон юм.
Т.НОМИН