Энэ намар Дагестан усан үзмийн арвин ургац хураалаа. Нийтдээ 150 мянган тонн ургац хураасан нь сүүлийн 30 жилд байгаагүй их ургац юм. “Одоогийн байдлаар 150 мянган тонн ургац хураагаад байна. Үүний 105 тонныг нь боловсруулалтад оруулаад байна. Хураасан усан үзмийн гуравны нэгийг Дербентийн дүүргээс хураалаа” хэмээн Дагестаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч РИА Новости-д ярьсан байна.
Ургац хураалт дуусаагүй байгаа бөгөөд нийтдээ 200 мянган тонныг хураах таамагтай байна. Дагестаны Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр нийтдээ 25.2 мянган гектарт усан үзэм тариалсны 18.2 мянга нь ургац өгчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ