Сайд нарын хэн нь хамгийн өндөр төсөвтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Сайд нарын хэн нь хамгийн өндөр төсөвтэй вэ?

Сайд нарын хэн нь хамгийн өндөр төсөвтэй вэ?

УИХ 2018 оны төсөв хэлэлцэж байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Энэ хугацаанд сайд нар төсөвтэйгөө танилцаж амжих эсэх нь эргэлзээтэй байна. Шинэ сайд нар томилогдоод удаагүй ч 2018 онд хэн, хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг эрхээ УИХ-аар баталгаажуулна. Тэгвэл ирэх онд хамгийн их төсвийг Сангийн сайд зарцуулах бол хамгийн бага төсөв зарцуулах нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх нь. Гэхдээ энэ бол зөвхөн 2018 оны улсын төсвөөс зарцуулах төсөв юм.  

Ерөнхийлөгч ирэх жил таван тэрбум 241 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс урсгал зардалд 4,4 тэрбум, хөрөнгийн зардалд 770 сая төгрөг гэж тодотгожээ. Харин УИХ-ын дарга 31,5 тэрбум төгрөг зарцуулахаас 28,1 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 800 сая төгрөгийг гадаад зээл, тусламжаас санхүүжүүлэх эрх авч байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх онд 207,7 тэрбум төгрөг зарцуулахаас урсгал зардалд 99 тэрбум, хөрөнгийн зардал 92,9 тэрбум, гадаад зээл, тусламжаас 15,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар тооцжээ.

Сайд нар ирэх онд ийм төсөв зарцуулна.

  • Шадар сайд Ө.Энхтүвшин – 135,6 тэрбум
  • ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар – 31,8 тэрбум
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат – 87,6 тэрбум
  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – 71,3 тэрбум
  • Сангийн сайд Ч. Хүрэлбаатар – 6 их наяд 345, 3 тэрбум
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж – 473,9 тэрбум
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ – 437,5 тэрбум
  • Батлах хамгаалахын сайд Н.Энхболд 237 тэрбум
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа – 1 их наяд 609,8 тэрбум
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар – 26,3 тэрбум
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг – 209,5 тэрбум
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг – 1 их наяд 261,2 тэрбум
  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл – 777,3 тэрбум
  • Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн – 180,5 тэрбум
  • Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан – 132,9 тэрбум
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж