Ньюс хөтөч: Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Ньюс хөтөч: Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

ӨНӨӨДӨР АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Буд гараг. Билгийн тооллын 12, Могойг хүлэгч одтой, хар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

энэ өдөр монголын түүхэнд

1962.11.01 Монгол Улс энэ өдөр ЮНЕСКО-гийн дүрэмд гарын үсэг зурж, тус байгууллагын 108 дахь гишүүн болов. 2017 онд Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 55 жилийн ой тохиож байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Нийгмийн ажилтнууд “Гэр бүл, халамж, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцооны чиг хандлага, тулгамдсан асуудал” сэдвээр чуулна. 500 нийгмийн ажилтныг хамрах уулзалт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно.

09.30

  • “Айтүүлс” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга авах үйл ажиллагааны нээлт Монголын хөрөнгийн биржийн байранд болно. 10.30 цаг хүртэл үргэлжилнэ.

10.00

  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) Бүгд найрамдах Казахстан улсын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран ‘Монгол-Казахстаны бизнес уулзалт” зохион байгуулна. Уулзалт “Blue sky” зочид буудалд болно.
  • Монголд анх удаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төлөөлөлд Кулинарийн одон гардуулах ёслол “Central Tower”-ийн 17 давхрын “Монет” ресторанд болно. Хотын дарга С.Батболд оролцоно.

10.30

  • Дэлхийн банк группээс жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” буюу Doing Business тайланг танилцуулна. Танилцуулгыг Монгол улс, бүс нутаг болон дэлхийн бусад улс орнуудын бизнес эрхлэх орчинд сүүлийн 12 сарын турш гарсан шинэтгэлүүд, бусад өөрчлөлтийг сүүлийн үеийн дата мэдээлэл, судалгаанд тулгуурлан хийнэ.

11.00

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ‘Ил тод уул уурхай, хүнд үйлдвэр’ сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд сайд Д.Сумъяабазар болон харьяа агентлагийн удирдлагууд оролцоно.
  • Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл ТББ-аас байгаль орчны тулгамдсан асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хийж хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс” мэдээллийн төвд болно.
  • “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-аас сайд Ц.Нямдоржийг сайн дураараа огцрохыг шаардаж байгаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийнэ.

11.40

  • Олимпийн мөнгөн медальт, 2017 оны Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Д.Сумьяад Хөдөлмөрийн баатар цол гардуулах ёслол Төрийн ордонд болно. Мөн Гавьяат тамирчин цол хүртсэн, Дэлхийн аваргын хүрэл медальт жүдоч Г.Одбаяр энэ өдөр шагналаа гардана.

12.00

  • “Ард” санхүүгийн нэгдлээс гаргаж буй ‘Цахим алт’ номын нээлт “Шангрила Малл”-ын 1 давхарт болно.
  • Монгол НЬЮС мэдээллийн төвд “Төрд гомдсон иргэд дараах асуудлаар ноцтой баримт дэлгэнэ” гэсэн хэвлэлийн хурал зарлагджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж