Аврагчид жорлонд унасан нярайг аварчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Аврагчид жорлонд унасан нярайг аварчээ

Аврагчид жорлонд унасан нярайг аварчээ

Баянхонгор аймгийн нэгдүгээр баг, тээврийн товчооны урд байрлах модон жорлонд өчигдөр /2017.10.30/ 11.00 цагийн орчимд төрсөн эх, нярайг аврагчид шуурхай ажиллаж аварсан байна. Тодруулбал, аймгийн тээврийн товчооны урд байрлах бие засах газарт аврах багийг очиход эх цус алдсан, шокын байдалтай, нярай бие засах газрын нүхэнд унасан байжээ.

Тусламжийг аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн хоёрдугаар салааны захирагч, ахмад С.Арилдийгаар ахлуулсан зургаан аврагч, гал сөнөөгч үзүүлжээ. 

Эвгүйхэн хөдөлбөл бие засах газар нурах эрсдэлтэй байсан учраас аврагч Х.Ганболд хажуу талаас нь орж нярайг гаргажээ. Тус бие засах газрын нүхний гүн хоёр метр орчим байсан аж. Дулаан байгаа тул жорлонгийн доод хэсэгт хөлдөлт явагдаагүй байжээ. Тухайн үед нярайн биеийн хэм 35 болтлоо буурсан, духан хэсэгтээ халцарсан байжээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж