Бүлгийн хуралдааныг 10.00 цагт зарлав

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Бүлгийн хуралдааныг 10.00 цагт зарлав

Бүлгийн хуралдааныг 10.00 цагт зарлав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйн улмаас маргааш 10.00 цагт хийхээр болж, дахин тов зарлалаа.

Бүлгийн ээлжит бус хуралдаанаар 2018 оны төсвийн хууль, мөн Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл бий.

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тодотголыг хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасны дараагаар хэлэлцэх шаардлага гарсан тул УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.

Улмаар бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, эл асуудлыг хэлэлцэх байсан ч 65 гишүүнээс 24 нь ирж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн гишүүдээ 1 цаг шахам хүлээж, эцэстээ танхимыг орхин гарсан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж