Хойд Солонгост 200 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост 200 хүн амь үрэгджээ

Хойд Солонгост 200 хүн амь үрэгджээ

Хойд Солонгосын газар доорх цөмийн туршилтын талбайд туннель нурснаас 200 орчим хүн амь үрэгдсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.  Японы Асахи телевизийн мэдээлснээр осол Хойд Солонгосын зүүн хойд хэсгийн Пүнге-ри цөмийн туршилтын талбайд аравдугаар сарын 10-нд болсон аж. Ослын улмаас туннель барьж байсан 100 орчим хүн дарагдаж, тэднийг аврахаар ажиллаж байсан өөр 100 хүн хоёр дахь удаагийн нуралтад амь эрсэдсэн гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Ослын улмаас Чернобыль, Фукушимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсан байх магадлалтай гэнэ.

Энэ осол нь өнгөрсөн гуравдугаар сард зургаа дахь удаагаа цөмийн туршилт явуулснаас уулын хөрс суларсантай холбоотой гэж таамаглаж байна. Зургаа дахь удаагийн цөмийн туршилтын улмаас 6.3 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн билээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун зургаа дахь удаагийн цөмийн туршилтаар ус төрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа мэдэгджээ.

Эх сурвалж: The Sun

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж