Бүлэг хуралдахаар цаг товлосон ч ирц бүрдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Бүлэг хуралдахаар цаг товлосон ч ирц бүрдэхгүй байна

Бүлэг хуралдахаар цаг товлосон ч ирц бүрдэхгүй байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 17.00 цагт ээлжит бусаар хуралдахаар болж, гишүүддээ зар тараасан ч одоог болтол эхлээгүй байна.

Бүлэг хуралдах танхимд 24 гишүүн сууж байгаа юм. Нийт 65 гишүүн оролцох ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хурал болох танхимд нэлээд хүлээж суусны эцэст гарлаа.

Уг нь гишүүд Төрийн ордонд байгаа боловч бүлгийнхээ хуралд оролцох бус хэсэг бүлгээрээ нэгнийхээ өрөөнд сууж ярилцахыг илүүд үзсээр байна.

Бүлгээр хэлэлцэх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “2018 оны төсвийн хууль, мөн гадуур яригдаж байгаа асуудлыг хэлэлцэнэ” гэж тодорхойлсон юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж