Словак улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Словак улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Словак улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд найрамдах Словак улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Душан Беллаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Словак улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мирослав Томо, Өргөмжит консул З.Готов нар оролцов. Тэд хоёр улс болон хотуудын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсоноос гадна хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид олон талын харилцааг идэвхжүүлэх асуудлаар ярилцсан юм.

Түүнчлэн Бүгд Найрамдах Словак улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Душан Белла тус улсын Шадар сайдаар ахлуулсан албаныхан ирэх арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийх талаар мэдээллийг хотын даргад өглөө. Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайдаар ахлуулсан албаныхан манай улсад айлчлал хийх үеэр хамтарсан эдийн засгийн форум зохион байгуулж, харилцан туршлага солилцох аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж