Бага насны хүүхэд дээрэмдсэн гэмт хэргүүдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхэд дээрэмдсэн гэмт хэргүүдийг шалгаж байна

Бага насны хүүхэд дээрэмдсэн гэмт хэргүүдийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36а байрны орцонд 14 настай Ө-г хичээлээ тараад харихаар явж байхад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд оршин суух Б, Ө нар бүлэглэн айлган сүрдүүлж iPhone 5s гар утсыг дээрэмдэж зугтаасан, тус дүүргийн 6 дугаар хороо, 21-р сургуулийн гадна талбайд 10 настай И-г хичээлээ тараад харихаар явж байхад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд оршин суух Б мөнгө өг гэж айлгаж сүрдүүлж дээрэмдэхийг завдсан гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж