Батлан хамгаалахын сайд Хятадын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Хятадын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд Хятадын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг өчигдөр /2017.10.30/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Син Хайминь сайд Н.Энхболдод ажлын амжилт хүсэн хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв.

 

Хятадын Коммунист намын XIX их хурал амжилттай хуралдаж өндөрлөлөө. Энэ их хурал хөрш орнууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Учир нь БНХАУ, ойрын 5 жил цаашлаад 2030 он, 2050 он хүртэлх хөгжлийнхөө стратегийг тодорхойлон гаргалаа. Монгол, Хятадын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны нэг чухал хэсэг бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр талын цэргийн харилцан ойлголцол гүнзгийрч итгэлцэл улам бэхжиж, цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэн. БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас манай улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж буцалтгүй тусламж үзүүлж байдагт БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яаманд талархаж буйгаа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын үеэр илэрхийллээ.

Элчин сайд Син Хайминь хоёр орны хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбар онцлох байр суурь эзэлдгийг онцлоод бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж