Дөрөвдүгээр улирлын шинэчилсэн хуваарьт ЗГҮЦ-ны жижиглэнгийн арилжааг өрсөлдөөнт хэлбэрээр зохион байгуулахаар өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан аравдугаар сарын 31-ний өдөр ЗГҮЦ-ны арилжаа явагдахгүй болсныг Сангийн яамнаас мэдэгдлээ. Иймд ирэх долоо хоногт буюу 2017 оны 11 дүгээр сарын 7-ноос эхэлж жижиглэнгийн ЗГҮЦ-ны арилжаа өрсөлдөөнт хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ