Чөлөөт бөхийн “Beat the Streets Los Angeles” АНУ, Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн халз барилдаан аравдугаар сарын 29-ны ням гаригт буюу монголын цагаар өнөөдөр өглөө АНУ-ын Лос-Анжелес хотын япон дүүрэг “Little Tokyo”-гийн задгай талбайд боллоо. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний энэхүү нөхөрсөг халз барилдаан ирэх жилээс хэрэгжиж эхлэх 10 жингийн ангилалд болж Сэм авгын бүсгүйчүүд 6:4-өөр илүүрхэв. Нутгийн эздээс олимп, дэлхийн аварга Хелен Марулисээс бусад бүхий л шилдгүүд барилдсан. Харин Наран улсаас дан залуучуудаар багаа бүрдүүлсэн ч дөрвөн ялалт байгуулж чадсан байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон Билл Фарреллийн нэрэмжит ОУТ-д аваргалснаас хойш барилдаагүй дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грэй жилийн дараа дэвжээндээ эргэн ирж, энэ удаагийн халз барилдаанд ялалт байгуулав. Тэрбээр ирэх жилээс 72 кг-ын жинд зодоглохоор болжээ.
ХАЛЗ БАРИЛДААНЫ ДҮН:
АНУ – ЯПОН 6:4
- 50 кг: Викториа Энтони – Кика Кагата 10:0
- 53 кг: Сара Хилдбрандт – Юри Йонаминэ 11:0
- 55 кг: Грэси Фигуэроа – Ханако Сава 2:13
- 57 кг: Кайла Миракл – Йошими Каяама 10:4
- 59 кг: Али Раган – Кива Сакаэ 2:5
- 62 кг: Мэллори Велт – Атена Кодама 6:0
- 65 кг: Мая Нельсон – Мива Морикава 2:11
- 68 кг: Тамира Менса – Май Хаяакава 10:0
- 72 кг: Аделине Грэй – Мэй Шиндо 10:0
- 76 кг: Викториа Фрэнсис – Рино Або 2:7
Эх сурвалж: МЧБХ