30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Хөх хотыг зорив

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Хөх хотыг зорив

30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Хөх хотыг зорив

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравнэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод зохион байгуулагдана.

Дэлхийн аваргад оролцох баг тамирчдаа энэ сарын дундуур Сүхбаатар хотод болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит сорилт тэмцээнээс сонгосон билээ. Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзориг нарын удирдлага дор Монголын U-23 насны шигшээ багийн 30 гаруй тамирчин өнөөдөр БНХАУ-ын Хөх хотыг зорив. Манай залуучууд Монголын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж