Өсвөр үеийн бөхчүүд Хөх хотоос таван медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Өсвөр үеийн бөхчүүд Хөх хотоос таван медальтай ирлээ

Өсвөр үеийн бөхчүүд Хөх хотоос таван медальтай ирлээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн аравдугаар сарын 26-28-нд болж, Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван орны тамирчид өрсөлдөв.

Манай улсаас Налайх дүүргийн БТСГ-ын дарга Д.Мөнхбаярын удирдлага дор Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн”, 73 дугаар сургуулийн тус бүр дөрөв, нийт найман тамирчин хүч үзсэнээс нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, охидын 70 кг-ын жинд Б.Намуунзаяа алт, хөвгүүдийн 58 кг-д Б.Буд, 65 кг-д Мөнх-Эрдэнэ, охидын 46 кг-д Сайнбат нар мөнгө, 46 кг-д Азжаргал хүрэл медаль хүртсэн байна. БНХАУ-ын олон мужаас тамирчид Хөх хотод ирж оролцсон бөгөөд Монголын баг 16 байгууллагаас багийн дүнгээр аман хүзүүдэв.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж