Өсвөрийн бөхчүүд домогт Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд оролцохоор явлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Өсвөрийн бөхчүүд домогт Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд оролцохоор явлаа

Өсвөрийн бөхчүүд домогт Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд оролцохоор явлаа

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” өсвөр үеийн тэмцээн арваннэгдүгээр сарын 3-нд түүний төрсөн нутаг Японы Миэ мужийн Цүй хотод болно.

Тус тэмцээнд манай улсаас “Женко”, “Хасу-Мегастарс”, Багануур дүүргийн “Хөх эрчис” клуб, Баянхонгор аймгаас бүрдсэн нийт 22 тамирчин өсвөрийн тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатарын удирдлага дор оролцохоор өнөөдөр Наран улсыг зорив. Ёшидагийн тэмцээний нэр хүнд өсч, энэ жилээс олон улсын чанартай болж байгаа бөгөөд Япон, Монгол, Франц, Канад, Шведийн өсвөрийн бөхчүүд оролцохоор болжээ. Түүнчлэн энэ удаагийн тэмцээний үеэр Ёшидагийн нэрэмжит спортын ордоны нээлт болох юм. Монголын “Женко”, Японы “Ичиши” клубийн хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн тамирчид маань хамтарсан бэлтгэлд хамрагдана. Алдарт Саори Ёшидагаас гадна олимп, дэлхийн аварга Эри Тосака, Сара Дошо нарын шилдгүүд өсвөрийн бөхчүүдэд өөрийн туршлагаас хуваалцаж, хамт бэлтгэл хийх юм.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж