МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 17.00 цагт ээлжит бусаар хуралдах гэж байна. Хуралдаанаар Засгийн газрын зарим сайд нарт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, мөн 2018 оны төсвийн хуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэх аж.  

Ерөнхийлөгчийн хоригийг нэг тийш шийдээгүй байж ирэх оны төсвийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зохимжгүй гэсэн шүүмжлэл гишүүдээс гарсан. Учир нь Сангийн сайдын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьсан нь нөхцөл байдлыг ээдрээтэй болгоод байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг тавьснаас хойших хугацаанд Сангийн сайдын зүгээс гаргах бүх шийдвэр хууль эрх зүйн хүрээнд баталгаатай болж чадахааргүй байгаа юм. Үүнээс улбаалж бүлэг асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгээ хэлэлцэх шаардлагатай болсон. 

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригт ээлжит бусаар хуралдаад Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь хүлээн авах боломжгүй гэдэг шийдвэр гаргаад байсан ч одоо дахин хуралдах болсон нь өмнөх шийдвэрээсээ буцахад хүргэх вий гэдэг болгоомжлолыг дагуулаад байгаа.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж