"Ч.Хүрэлбаатар популизм хийж байгаа нь буруу"

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

"Ч.Хүрэлбаатар популизм хийж байгаа нь буруу"

"Ч.Хүрэлбаатар популизм хийж байгаа нь буруу"

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2017.10.31/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар “55 тэрбумыг төрийн албан хаагчдад тараана гэдэг эдийн засагт сөрөг үр дагавар  авчирна. Шинэ засгийн болон өөрийнхөө нэр төрийг өсгөх замаар популист хийнэ гэдэг буруу. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа бол бодит байдлыг үнэн зөвөөр гаргаж ярих хэрэгтэй. Нэг талдаа мөнгө байхгүй цалин нэмэхгүй гэсэн мөртлөө нөгөө талдаа цалин нэмнэ гэж ярьж байгаа нь буруу” гэлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв. 


-Төсөв ид хэлэлцэх үед Сангийн сайдыг огцруулна гэдэг зөв үү?

-Улсын төсвийг нэг өдөр боловсруулчихдаг юм биш. Сангийн сайд байхгүй юм аа гэхэд дэд сайд нь төсвөө оруулах боломжтой.

-Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийг Сангийн сайд болгохгүй гэсэн сонирхол Ардчилсан намд байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хүний хувийн эрх ашгийн зөрчил, эдийн засгийн хандлагаас болж хориг тавьж байна. 300 мянган төгрөг нэг удаа тараана гэдэг Эрээний бараа болно гэсэн үг. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд 300 мянган төгрөг тарааж гал унтраах аргаар биш  бодлоготой байх ёстой. Ард түмэнд үнэнээ хэлж, асуудлаа бодитой яривал ард түмэн ойлгоно шүү дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж