МАН завсарлага авсан нь ямар учиртай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

МАН завсарлага авсан нь ямар учиртай вэ?

МАН завсарлага авсан нь ямар учиртай вэ?

УИХ дахь МАН-ын 65 гишүүн өнөөдөр 33, 32-оороо тус тусдаа хуралджээ. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор ийн хоёр тусдаа хуралдсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр УИХ дахь 32-ын “бүлэг” Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзжээ.

Мөн УИХ-ын даргын өрөөнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар энэ асуудлыг ярилцжээ.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг 2018 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх шаардлага байна гэж үзэн, тав хоногийн завсарлага авлаа. Энэ нь төсвөөр халхавчлан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр болов уу гэх хардлагыг дагуулаад байна. 

Ерөнхийлөгчийн зүгээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон нь эрх ашгийн зөрчил үүсгэж байна хэмээн үзэж, хориг тавьсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд 100 хувийн саналаар хүлээн авах боломжгүй гэх шийдвэрт хүрсэн байсан ч өнөөдрийн хуралдаанаар хоёр тусдаа хуралдсан төдийгүй, бүлэг нь мөн үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан асуудлаар тав хоногийн завсарлага авсан нь олон асуултыг араасаа дагуулаад байна. 

Одоо УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар Б танхимд цуглаж эхлээд байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж