Шинэ Зеланд хүмүүнлэгийн виз олгоно

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Шинэ Зеланд хүмүүнлэгийн виз олгоно

Шинэ Зеланд хүмүүнлэгийн виз олгоно

Шинэ Зеландын шинэ засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөөс болж эх орноосоо дүрвэсэн хүмүүст зориулж виз гаргахаар төлөвлөж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулж 100 виз гаргах тухай Шинэ Зеландын эвслийн газрын газарт орсон Ногоон нам сонгуулийн үеэр сонгогчдод амласан юм.

Хөдөлмөрийн намаар удирдуулсан эвслийн засгийн газарт Ногоон намын лидер Жеймс Шо уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан сайдаар томилогдсоноор амлалтаа биелүүлж, шинэ төрлийн виз гаргах гэж байна.

Жеймс Шо Шинэ Зеландын радиод өгсөн ярилцлагадаа Номхон далай дахь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас орон гэрээ орхиход хүрсэн иргэдэд шинэ төрлийн хүмүүнлэгийн визийг туршилтын журмаар олгох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд бид Номхон далайн арлууд дээрх хамтын нийгэмлэгүүдтэй хамтарч ажиллах болно” гэжээ.

Шинэ Зеландын Ногоон нам мөн сонгуулийн өмнө дүрвэгсдийн квотыг ирэх зургаан жилийн дотор жилд 750-4000 хүртэл нэмэгдүүлнэ гэж амлаж байсан билээ.

Номхон далайд оршдог Полинезийн арлын тувалу гэр бүл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн усны түвшин нэмэгдэж, ундны цэвэр усны хомсдолд орсон хэмээн Шинэ Зеландад саяхан дүрвэж очиход цагаачлалын алба виз олгохоос татгалзсан хариу өгсөн байна. Дээрх явдалтай холбогдуулан тус улсын уур амьсгалын асуудал хариуцсан сайд ийм мэдэгдэл гаргасан ажээ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж