Насанд хүрэгчдийн Футзалын УАШТ-ий сугалаа боллоо | News.MN

Насанд хүрэгчдийн Футзалын УАШТ-ий сугалаа боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Насанд хүрэгчдийн Футзалын УАШТ-ий сугалаа боллоо

Насанд хүрэгчдийн Футзалын УАШТ-ий сугалаа боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2017 оны футзалын улирлын анхны тэмцээн болох насанд хүрэгчдийн Футзалын УАШТ-ий сугалааны үйл ажиллагаа өнөөдөр 12:00 цагаас боллоо.

Ирэх сарын 11-ий өдөр эхлэх Футзалын УАШТ-нд 28 баг долоон хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Эдгээр багууд дан ганц ФУАШТ-ий аваргын цомын төлөө бус энэ жилээс анх удаа зохиогдох “Футзалын нэгдүгээр лиг”-ийн 10 багийг /Бумаасанаа+9/ бүрдүүлэх юм.

Өнгөрсөн жил ФУАШТ-нд өндөр үзүүлэлттэй оролцсон “Эф Си Улаанбаатар”, “Улаанбаатар сити”, “ДМЮ”, “ЖИПРО”, “Монголын тэмүүлэл”, “Хаан хүнс”, “ҮБХИС-ийн Барсууд” гэсэн долоон клуб энэ жилийн ФУАШТ-ийн долоон хэсгийг толгойлж байгаа. МХБХ-ий Футзалын ордонд 14 хоногийн турш зохиогдох ФУАШТ-ий хэсгийн байдал:

“А” хэсэг:

  1. Улаанбаатар сити
  2. Ховд Вестерн
  3. Эф Си Форса Керэйтес
  4. Юнайтед Фрейндс

“B” хэсэг:

  1. ДМЮ
  2. Сонор
  3. Баянхонгор аймаг
  4. Хараацай 

“C” хэсэг:

  1. Эф Си Улаанбаатар
  2. Төв Капитрон
  3. Эф Си Сумида
  4. Вайлд Волф

“D” хэсэг:

  1. Жипро
  2. Дархан аймаг
  3. Шонхорууд
  4. ШМ Баянгол

“E” хэсэг:

  1. Монголын тэмүүлэл
  2. ХАД Сүхбаатар 
  3. Бага тойрог
  4. Замчин

“F” хэсэг:

  1. Хаан хүнс
  2. Туулын Том Тулнууд
  3. Мэйжик фүүт
  4. Чингис хаан банк

“G” хэсэг:

  1. ҮБХИС-ийн Барсууд
  2. Делта
  3. Талын хөх арслангууд
  4. Фрейндс 2007

Эх сурвалж: МХБХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж