Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2017 оны футзалын улирлын анхны тэмцээн болох насанд хүрэгчдийн Футзалын УАШТ-ий сугалааны үйл ажиллагаа өнөөдөр 12:00 цагаас боллоо.
Ирэх сарын 11-ий өдөр эхлэх Футзалын УАШТ-нд 28 баг долоон хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Эдгээр багууд дан ганц ФУАШТ-ий аваргын цомын төлөө бус энэ жилээс анх удаа зохиогдох “Футзалын нэгдүгээр лиг”-ийн 10 багийг /Бумаасанаа+9/ бүрдүүлэх юм.
Өнгөрсөн жил ФУАШТ-нд өндөр үзүүлэлттэй оролцсон “Эф Си Улаанбаатар”, “Улаанбаатар сити”, “ДМЮ”, “ЖИПРО”, “Монголын тэмүүлэл”, “Хаан хүнс”, “ҮБХИС-ийн Барсууд” гэсэн долоон клуб энэ жилийн ФУАШТ-ийн долоон хэсгийг толгойлж байгаа. МХБХ-ий Футзалын ордонд 14 хоногийн турш зохиогдох ФУАШТ-ий хэсгийн байдал:
“А” хэсэг:
- Улаанбаатар сити
- Ховд Вестерн
- Эф Си Форса Керэйтес
- Юнайтед Фрейндс
“B” хэсэг:
- ДМЮ
- Сонор
- Баянхонгор аймаг
- Хараацай
“C” хэсэг:
- Эф Си Улаанбаатар
- Төв Капитрон
- Эф Си Сумида
- Вайлд Волф
“D” хэсэг:
- Жипро
- Дархан аймаг
- Шонхорууд
- ШМ Баянгол
“E” хэсэг:
- Монголын тэмүүлэл
- ХАД Сүхбаатар
- Бага тойрог
- Замчин
“F” хэсэг:
- Хаан хүнс
- Туулын Том Тулнууд
- Мэйжик фүүт
- Чингис хаан банк
“G” хэсэг:
- ҮБХИС-ийн Барсууд
- Делта
- Талын хөх арслангууд
- Фрейндс 2007
Эх сурвалж: МХБХ