Кенийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо | News.MN

Кенийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Кенийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Кенийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Кенийн ерөнхийлөгч Ухуру Кенятта сөрөг хүчнээс хориг тавьсан маргаан, өрсөлдөөнтэй дахин сонгуульд сонгогчдын 98 хувийн саналаар улиран сонгогдлоо. Наймдугаар сард болсон бүх нийтийн сонгуульд ерөнхийлөгч Ухуру Кенятта мөн ялалт байгуулсан боловч сөрөг хүчнийхэн сонгуулийн бие даасан хорооны шийдвэрийг эсэргүүцсэний улмаас улс орон даяар үймээн самуун дэгдсэн юм.

Даваа гаригт Кенийн сонгуулийн бие даасан хороо өнгөрсөн долоо хоногт болсон нөхөн сонгуульд 56 настай Ухуру Кенятта 98.25 хувийн саналаар ялалт байгуулж, ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоныг зарлажээ. Харин Ухуру Кеняттагийн гол өрсөлдөгч, дахин сонгуульд оролцохоос татгалзсан сөрөг хүчний тэргүүн 72 настай Райла Одинга 0.96 хувийн санал авчээ. Удаа дараа гарсан эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас хойшлогдсон дахин сонгуульд Кенийн сонгуулийн насны 19.6 сая иргэний дөнгөж 38 хувь нь санал өгсөн байна.

Наймдугаар сард болсон бүх нийтийн сонгуулийн урьдчилсан дүнг програмын алдаанаас болж сонгуулийн бие даасан хороо дээд шүүхэд хугацаанд нь танилцуулж чадаагүй тул дээд шүүх сонгуулийн дүнг будилаантуулсан хэмээн үзэж, 60 хоногийн хугацаанд дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Харин сөрөг хүчин сонгуулийн дүнг  хакердсан хэмээн эсэргүүцлийн  хөдөлгөөн өрнүүлсэн юм.

Н.ЭНХТУЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж