“Их хотын соёлыг түгээх зөв 10 дадал” аянд залуучууд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

“Их хотын соёлыг түгээх зөв 10 дадал” аянд залуучууд нэгдэв

“Их хотын соёлыг түгээх зөв 10 дадал” аянд залуучууд нэгдэв

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас их хотын соёлыг залуучуудад таниулах зорилгоор эерэг амьдарцгаая уриатай “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” аяныг 2017 оны аравдугаар сараас эхлүүлэн өрнүүлж байна. Тус аяны хүрээнд өнөөдөр “Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ыг сурталчлан таниулах үйл ажиллагааг Багахангай дүүргийн Соёлын төвд “Эрдэнэ 5 баг” төрийн бус байгууллагатай хамтран 60 гаруй залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа. Энэхүү аяны урианд нэгдсэн Багахангай дүүргийн залуучууд зөв дадлуудыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм. 

Зөв 10 дадалд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг, Ёс заншлаа дээдэлж, зөвөөр хэрэгжүүлдэг, Санаачилгатай, оролцоотой, Эрүүл амьдралын хэвшилд суралцаж хэрэгжүүлдэг, Бусдын төлөө сэтгэл гаргадаг, Ногоон орчин бүтээдэг, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан, Цаг баримталдаг иргэн байх зорилтуудыг тусгаад байна.

Аяны хүрээнд зохион байгуулагдах цуврал сургалтад нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны иргэд, оюутан залуусыг өргөн хүрээтэй хамруулахаар ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж