“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтжээ | News.MN

“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтжээ

“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ны өдөр байршуулсан. Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд худал мэдээлэл тарж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байсан юм. Энэ талаар өнөөдөр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр болон баримлыг хийсэн компанийн удирдлагууд мэдээлэл өглөө.

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг. Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу энэ гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.

Уран барималч н.Эрдэнэбулган “Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих саналыг гарган Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн энэ хөшөөг байршуулсан” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-31 124.158.109.140

Явган хүний зам дээрхи ТҮЦ энэ хоёрын ялгаа юу вэ?

Avatar

Зочин 2017-10-31 66.181.177.94

Tsag, bairaa olsongyi dee

Avatar

Зочин 2017-10-31 66.181.176.124

Мөхөх үндэстэн хөшөөгөөр дүүрдэг гэдэг!!!

Avatar

Зочин 2017-10-31 202.9.43.208

И

Avatar

Зөв 2017-10-31 202.70.46.225

Харагдаж байж САНАНА…явган хүний зам дээр босгосон нь мэдээж САНУУЛАХ гэж…Хаа байсан 1 юмны орой дээр бол хааяа л зориуд очиж байж л харна шүүдээ..болжээ болж.ГЭР БҮЛ БОЛГОН ИЙМ ХАЛУУН УУР АМЬСГАЛТАЙ БАЙГ!.

Avatar

зочин 2017-10-31 202.70.44.146

хотын удирдлагууд хэдэн төгрөгийг хувь даа авсан бол ер нь 10 хувь нь С.Батболдын халасанд орсон байлгүй дээ

Avatar

Зочин 2017-10-31 122.201.25.46

Зүгээр суухаар зүлгэж суу, болж байнаа, нохойны хөшөөнөөс хавьгүй дээр

Avatar

Зочин 2017-10-31 66.181.189.92

Явган хүний зам дээр барьцан юм уу?

Avatar

Зочин 2017-10-31 27.123.214.109

900 сая гэж хошного ухагчид солиороод бсан.

Avatar

Наран 2017-10-31 202.179.26.88

Их аятайхан хөшөө болсон байна. Уран бүтээлчид болон хотын удирдлагад баяр хүргэе. Шүүмжлэх дуртай нь шүүмжилж л байг.

Avatar

зочин 2017-10-31 103.57.92.124

Өрөнд баригдчаад тансаглав,тэтэгэмж – хэрэггүй зардалын мөнгө байгаад л бна уу

Avatar

Зочин 2017-10-31 103.26.195.237

Amigyi zyil shytej baixaar xotin irgeddee xymyys ee soyoljuulaxad ilyydeed baigaa munguu zartsuulbal

Avatar

арай л үнэтэй 2017-10-31 122.201.31.183

зориудаар орон алдаж тооцсон

Avatar

Зочин 2017-10-31 43.250.125.252

Су.Батболд Төв аймагтаа энэ хөшөөг аваачиж байрлуул. Ядаж л агаар нь тэнд цэвэр байгаа байлгүй

Avatar

Зочин 2017-10-31 202.179.25.139

Ээж нь жирэмсэн байсан бол бүүр гоё байхгүй юу

Avatar

Зочин 2017-10-31 122.201.31.161

БҮСГҮЙГ САЙН АЖИГЛА. 16 НЕДЕЛЬТЭЙ ЮМ БАЙНА

Avatar

Зочин 2017-10-31 202.9.42.203

Хөөрхөн хөшөө болсон байна. Байрлал нь жоохон онцгүй юм. явган явж байгаа хүмүүс мөргөөд гэмтэх аюултай харагдаж байна. Хөшөө маань нэрэндээ зохисон боловч, байрлалаа анхаарах хэрэгтэй байж.

Avatar

зочин 2017-10-31 112.72.9.150

Одоо энэ хөшөө барьдаг, хөшөө шүтдэг балай юмаа болимоор юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж