Гал түймрийн хохирлыг бууруулахад хамтран ажиллана | News.MN

Гал түймрийн хохирлыг бууруулахад хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Гал түймрийн хохирлыг бууруулахад хамтран ажиллана

Гал түймрийн хохирлыг бууруулахад хамтран ажиллана

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах, харилцан мэдээлэл солилцох, мэргэжлийн байгууллагын туслалцааг зохих журмын дагуу үзүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпани хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Нийслэлийн гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу аюулгүй байдлыг хангуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, хороодод сургалт явуулж хамтран ажиллах юм.

Төрийн хяналт шалгалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, сургалт, семинар зохион байгуулж үр дүнтэй хамтран ажиллахад чиглэгдэж мөн талууд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн ашиглалтын төлөв байдалд шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тоо хохирол буурах, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах, хяналт тавих ач холбогдолтой юм.

Эх сурвалж: НОБГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж