Трансжендер иргэнийг цэргийн албанд татна | News.MN

Трансжендер иргэнийг цэргийн албанд татна

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Трансжендер иргэнийг цэргийн албанд татна

Трансжендер иргэнийг цэргийн албанд татна

АНУ-ын Холбооны шүүгч трансжендер  иргэдийг цэргийн албанд татахгүй байх тухай хоригийг түр цуцлах шийдвэр гаргажээ.  Холбооны шүүгч Колин Коллар Котелли Д.Трампын хоригийг түр цуцлах шийдвэр гаргаж, экс ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн үед гаргасан шийдвэрийг хэвээр үлдээхээр болсон  байна.  Шүүгчийн шийдвэрээр трансжендер иргэд армид чөлөөтэй элсэж, алба хаах боломжтой болж байгаа юм. Шүүгч өнгөрсөн наймдугаар сард шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэж, ийм шийдвэрт хүрсэн ажээ.

Холбооны шүүгч хэлэхдээ ерөнхийлөгч Д.Трампын хориг нь төсвийг танах замаар армийн хүчин чадлыг өсгөхтэй ямар ч холбоогүй,  харин трансжендер иргэдийг нийтэд нь ялгаварлан гадуурхсан үзлээс  үүдэлтэй” гэжээ.

2016 оны зургадугаар сард Барак Обамагийн засгийн газар батлан хамгаалахын бодлогод өөрчлөлт оруулж, трансжендер иргэдийг армид чөлөөтэй элсэж, бүтэн жилийн хугацаатай алба хаах, үүрэг гүйцэтгэх эрх олгосон юм.

Харин 2017 оны долдугаар сард Д.Трамп батлан хамгаалах салбарын энэ бодлогыг өөрчлөхөөр хориг тавьж, зургаан сараар хойшлуулсан билээ.

Н.Энхтуяа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж