А.Гылымханыг огцруулаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

А.Гылымханыг огцруулаагүй гэв

А.Гылымханыг огцруулаагүй гэв

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр /2017.10.30/ хуралдаж, Засаг дарга А.Гылымханыг огцруулах шийдвэрийг гаргалаа гэсэн мэдээг зарим мэдээллийн сайт нийтэлсэн юм.  Энэ мэдээллийг баталгаажуулахын тулд аймгийн Засаг даргын тамгын газартай утсаар холбогдож тодруулахад, "Ташаа мэдээлэл’ гэсэн тайлбар өглөө. 

Эх сурвалжийн зүгээс ‘Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэсэг төлөөлөгчид өчигдөр хуралдсан. Гэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга байхгүй үед, мөн ИТХ-ын гишүүдийн ирц хүрээгүй байхад хуралдаж, Засаг дарга А.Гылымханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ нь хууль зөрчсөн, хууль бусаар гаргасан шийдвэр юм. Засаг дарга А.Гылымхан ажлаа үргэлжлүүлэн хийж байна’ гэж тайлбарлав. 

Өмнө нь Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын бүлгийн 16 төлөөлөгч Засаг дарга А.Гылымханыг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулах санал гаргаад байжээ. Энэ саналаа аравдугаар сарын 16-нд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржанд өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсон ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хурлыг хоёр удаа хойшлуулжээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж