Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр /2017.10.31/ Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ярно Сирялаг Итгэмжит жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Я.Сирялад баяр хүргэж, хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж ирснийг онцлоод Монгол Улс Финланд Улстай худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, өвлийн спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Ярно Сиряла Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайдад гардуулж, хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа тэмдэглээд Монгол Улстай ижил төстэй уур амьсгалтай улсын хувьд өвлийн спортын салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтойг дурдав.
Түүнчлэн хоёр тал Засгийн газар хоорондын комисс, ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиров.
Эх сурвалж: ГХЯ