Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Боломж алдаагүй сайд

Боломж алдаагүй сайд

Чехийн спикерийн онгоц  манай улсад гэнэтийн буулт хийсэн  нь Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын рейтингийг өсгөж амжив. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ руу айлчлахаар зорчиж явсан Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-ын Парламентын Дээд танхимын дарга ноён Милан Штех тэргүүтэй төлөөлөгчдийн тусгай үүргийн онгоц Монгол Улсад түр саатах үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүндэтгэл үзүүлэн бараалхаж, УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжилжээ.

БНХАУ Чехийн спикерийн  хөлөглөн явсан тусгай үүргийн онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлээгүйтэй холбоотойгоор Монголд түр саатсан ноён  Милан Штех  Монгол Улсын нийслэлд төлөвлөөгүй буулт хийсэн байна. Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар боломжийг алдалгүй ашиглаад  амжжээ.

Ноён Милан Штех  БНСУ-д айлчлал хийж буй бөгөөд хоёр орны  хөрөнгө оруулалт, цөмийн эрчим хүч, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцээ хийж буй юм байна.

М.Сура

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж