Б.Наранхүү, С.Жавхлан нарт сонгогчдоо гэх сэтгэл бий юу?

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Б.Наранхүү, С.Жавхлан нарт сонгогчдоо гэх сэтгэл бий юу?

Б.Наранхүү, С.Жавхлан нарт сонгогчдоо гэх сэтгэл бий юу?

УИХ-ын гишүүн С.Жавхлан, Б.Наранхүү нарт дээрх асуултыг тавимаар байна. 

Намрын чуулган нээлтээ хийсэн өдрөөс хойш С.Жавхлан гишүүн гуравхан удаа чуулганы хуралдаанд суусан бол Б.Наранхүү гишүүн огт ирсэнгүй. Үндсэндээ УИХ-ын ажлыг сонирхол дагуулж хийдэг ажил болгож хувиргав уу гэлтэй. 

УИХ-д сонгогчдыг төлөөлж ажиллана гэдэг дуртай цагтаа ирж, дургүйгээ хүрэхээр ажлаа хаяад алга болохыг хэлдэггүй. Олон нийтийн эрх ашгийг хамгаалсан хууль батлуулахын төлөө өдөр, шөнөгүй төсөл дээр ажиллах шаардлага тулгардаг. Гэтэл дээрх хоёр гишүүнд хууль боловсруулахад оролцох сэтгэл байдаггүй юм аа гэхэд ядаж хууль батлахад гар бие оролцох сэтгэл ч алга байгаа нь харамсалтай. 

Ирэх 2020 оны сонгуулиар сонгогчид ийм гишүүдэд хариуцлага тооцохгүй бол ажил хийдэггүй гишүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээдэг тогтолцоотой болж мэдэхээр байна шүү.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж