БНСУ руу 250  мянган төгрөгөөр зорчих боломжтой

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

БНСУ руу 250  мянган төгрөгөөр зорчих боломжтой

БНСУ руу 250  мянган төгрөгөөр зорчих боломжтой

800

‘Z24’  компани БНСУ-ын ‘Easter Jet’ нислэгийн компанитай хамтран Монголоос БНСУ руу 100 ам.доллар буюу 250 мянган төгрөгөөр нисэх хөнгөлөлттэй үйлчилгээг санал болгож байгаагаа өнөөдөр /2017.10.31/ сэтгүүлчдэд мэдээллээ.  

‘Z24’  компани байгуулагдсаныхаа гурван жилийн ойг тохиолдуулан энэ сюрпризийг барьж байгаа аж.

Агаарын хөлөг нь 180  зорчигч хүлээн авах боломжтой. Бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Нислэгийн хуваарийг танилцуулбал, ирэх арваннэгдүгээр сарын 10-нд Монголоос БНСУ руу, арваннэгдүгээр сарын 12-нд БНСУ-аас Монгол руу нисэх юм. Хөнгөлөлтийг хоёр талын нислэгт эдлэх бүрэн боломжтой. 

“Мөн завгүй ажилтай хүмүүс ‘Z24′ application ашиглан нислэгийн тийз захиалах, цуцлах боломжтой. Энэхүү ‘Z24′ application нь оператортой шууд холбогдох давуу талтай юм. Ингэснээр цаг алдахгүй, үйлчлүүлэгч нартаа хурдан шуурхай үйлчилж байна “ гэж үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн З.Насанбат хэллээ. 

Хэвлэлийн хурлыг ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд хийв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж