“Инвест Монголиа Токио 2017”-д 300 төлөөлөгч оролцоно | News.MN

“Инвест Монголиа Токио 2017”-д 300 төлөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

“Инвест Монголиа Токио 2017”-д 300 төлөөлөгч оролцоно

“Инвест Монголиа Токио 2017”-д 300 төлөөлөгч оролцоно

Японы нийслэл Токио хотод ирэх сарын 24-нд “Инвест Монголиа Токио 2017” олон улсын чуулга уулзалт болно. Энэхүү чуулга уулзалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл оролцохоос гадна 40 гаруй илтгэгч, 300 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Үүнд УИХ-ын гишүүд, хотын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл багтаж байгаа юм байна. 

Японы “Фронтиер”ХХК-иас “Инвест Монголиа Токио 2017” чуулганыг сүүлийн таван жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Инвест Монголиа Токио чуулганд оролцогчид уул уурхай, хөдөө аж ахуй, машин механизм, санхүү, дэд бүтэц, байгаль орчин, үл хөдлөх хөрөнгө зэрэг Япон улсаас Монголд хөрөнгө оруулалт татаж болох салбаруудын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм байна.
 

Ш.ОЧ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-31 66.181.177.111

Хотын дарга явж юугаа хийх вэ???? Зугаалах шаардлагагүй… Ажлаа л сайн хийгээч..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж