Ипотекийн зээлд 92,6 мянган иргэн хамрагджээ | News.MN

Ипотекийн зээлд 92,6 мянган иргэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлд 92,6 мянган иргэн хамрагджээ

Ипотекийн зээлд 92,6 мянган иргэн хамрагджээ

Монголбанкнаас сар бүр ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тайланг гаргадаг. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт 92,6 мянган иргэн ипотекийн зээлд хамрагджээ.

2017 оны есдүгээр сард ипотекийн зээл олголт 6,8 хувиар өссөн бөгөөд нийт 49,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Олгосон зээлийн 95,7 хувь нь хэвийн, 2,4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1,9 хувь нь чанаргүй зээл байгаа аж.

Орон нутаг дахь банкууд 204 зээлдэгчид 7.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 768.1 тэрбум төгрөгт, харин зээлдэгчдийн тоо 25.3 мянгад хүрчээ.

Ш.ОЧ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Aagii 2017-10-31 202.55.191.130

zeel zogsson geed baidag. getel haanaas ene too garch ireed bna aa

Avatar

92 мяган иргэн 2017-10-31 202.180.218.38

20000 орчим өрх айл гэсэн үгүү

Avatar

Худлаа юм бичихээ боль 2017-10-31 202.9.41.211

Хаана 8% зээл өгөөд бгаан бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж