Ипотекийн зээлд 92,6 мянган иргэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлд 92,6 мянган иргэн хамрагджээ

Ипотекийн зээлд 92,6 мянган иргэн хамрагджээ

Монголбанкнаас сар бүр ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тайланг гаргадаг. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт 92,6 мянган иргэн ипотекийн зээлд хамрагджээ.

2017 оны есдүгээр сард ипотекийн зээл олголт 6,8 хувиар өссөн бөгөөд нийт 49,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Олгосон зээлийн 95,7 хувь нь хэвийн, 2,4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1,9 хувь нь чанаргүй зээл байгаа аж.

Орон нутаг дахь банкууд 204 зээлдэгчид 7.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 768.1 тэрбум төгрөгт, харин зээлдэгчдийн тоо 25.3 мянгад хүрчээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж