Влада Зюба хэмээх 14 настай орос загвар өмсөгч охин баасан гаригт Шанхайн загварын долоо хоног арга хэмжээнд оролцсоны дараа нас баржээ. Охиныг ажлын хэт их ачааллаас болж нас барсан гэх мэдээллийг Хятадын загварын агентлаг үгүйсгэж байгаа гэнэ. Шанхай дахь загварын агентлаг “ESEE Model Management” мэдэгдэлдээ түүнийг загвар өмсөх дуртай, баяр хөөртэй охин байсан гэжээ.
Хятадын хуулиар зарим салбарт 16 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүдийг ажил хөдөлмөр хийхийг зөвшөөрдөг бөгөөд Шанхайн загварын агентлагуудад голдуу хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас очсон загвар өмсөгчид ажилладаг байна.
Гэрчүүдийн мэдээлснээр Влада лхагва гаригт эмнэлэгт хэвтэхээс өмнө толгой нь эргэж, бөөлжис нь цутгаж байгааг хэлж байжээ. Гэвч баасан гаригт түүний биеийн байдал эрс дордож, эрхтэнүүдийн тогтолцоо муудсанаас болж нас барсан гэнэ. Хятадын “Глобал таймс”-д түүнийг гүн хордлогын улмаас нас барсан гэсэн бол Сибирийн нэгэн сонинд менингиттэй байсан охин хэт их ажилласнаас бие махбодь нь энэ ачааллыг дийлээгүй гэж бичжээ.
Шанхайн “ESEE” загварын агентлагийн төлөөлөгч хэлэхдээ охин Хятадад очоод хоёр сар болох хугацаанд ажилдаа дуртай байснаас гадна орчиндоо хурдан дассан гэжээ.
Охин өсвөр насны хүүхдүүдийн нэгэн адилаар чипс идэх дуртай байсан гэнэ.