Б.Шаравын насны ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Б.Шаравын насны ойг тэмдэглэнэ

Б.Шаравын насны ойг тэмдэглэнэ

Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт ирэх сарын 13-нд Соёлын төв өргөөнд болно. 

Уг тоглолтын талаар Б.Шарав гуайн дүү Б.Уянгаас тодруулахад “Үндэсний их театрын уран бүтээлчид өмнө нь “Сэрсэн тал 30” уран бүтээлийн тоглолт хийж байсан. Энэхүү тоглолтоо энэ жил 11 дүгээр сарын 13-нд Б.Шарав ахын 65 насны төрсөн өдрөөр тоглох гэж байна. Ах маань энэ сарын эхээр Бээжингийн эмнэлгээс гарч, эх орондоо ирээд, химийн эмчилгээгээ хийлгэж байна. Биеийнх нь байдал харьцангуй сайжирч байгаа” гэсэн юм.

Хөгжмийн зохиолч Б.Шарав 1984 онд анх “Сэрсэн тал” бүтээлээ Үндэсний хөгжмийн найралд зориулан бичиж байжээ. Тоглолтын найруулагчаар удирдаач Н.Буянбаатар ажиллаж байгаа бөгөөд тоглолтод үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно. Мөн дуурийн дуучин Г.Ариунбаатар, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, Э.Амартүвшин, О.Хүрэлбаатар, Ш.Наранчимэг, Б.Гомбо-Очир, Ч.Энхтайван, Ц.Энхнаран, Б.Батжаргал зэрэг дуучид ая дуугаа өргөх гэнэ. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж