Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх туршлага судална

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх туршлага судална

Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх туршлага судална

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-аас Монгол Улсад “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм.

Уг төслийн хүрээнд ОБЕГ-ын ГУСГ, НОБГ, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багш хөгжлийн институтийн мэргэжилтнүүд, Жайка олон улсын байгууллагын төслийн зохицуулагч нараас бүрдсэн 12 албан хаагч Япон Улсад “Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх, чадавхыг дээшлүүлэх” сэдэвт сургалтад хамрагдан туршлага судлахаар ажиллаж байна.

Тус сургалт нь 14 хоног үргэлжлэх бөгөөд Япон Улсын гамшгаас хамгаалах боловсрол олгох системтэй танилцаж, туршлага судлах зорилготой юм.

Сургалтад оролцогчид өчигдөр буюу 2017.10.30-нд Токио хот дахь “Жайка” Японы ОУБ-ын төв байранд “Гамшгийн эрсдэлийг бууруулах ба Эдийн засгийн өсөлт” сэдэвт лекц сонсож, Хонжёбоосайкан иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын төвтэй танилцсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж