10 настай хоёр охиныг дээрэмдэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

10 настай хоёр охиныг дээрэмдэхийг завджээ

10 настай хоёр охиныг дээрэмдэхийг завджээ

Баянзүрх дүүргийн зургадугаар хороо ерөнхий боловсролын 21 сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг дээрэмдэхийг завдсан хэрэг өчигдөр /2017.10.30/ гарчээ. 21-р сургуулийн гадна талбайд 10 настай охин И-г найз Т-гийнх нь хамт хичээлээсээ тараад явж байхад үл таних хүн дээрэмдэхийг завдлаа гэсэн дуудлага цагдаагийн 102 дугаарт өгчээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд суух 18 настай эрэгтэй Б-нь “мөнгө өг” гэж айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Мөн зарим иргэд цахим сүлжээнд дээрх хэргийн талаарх ойлголтгүй байж “Хүүхдээ хамгаалаарай эцэг эхчүүдээ бага насны хүүхдийг хулгайлахыг завдсан хэрэг гарлаа” гэх бодит бус мэдээг тарааж, нийгмийг айдаст автуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж