Цагдаагийн дэд дарга нарыг солилоо

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дэд дарга нарыг солилоо

Цагдаагийн дэд дарга нарыг солилоо

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын шинэ дарга С.Баатаржав дотооддоо  ээлжит томилгоог хийгээд эхэлжээ.  Үүнд 

  • Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар,
  • ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг,
  • Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар,
  • Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн албаны даргаар,
  • ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар,
  • Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж