УИХ –ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлажээ. Тус хуралдаанаар 2018 оны төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх юм байна.
Хуульд зааснаар УИХ ирэх оны төсвийн хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 15-аас урьтаж батлах үүрэгтэй. Цаг хугацааны хувьд ирэх оны төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлэг оройтож эхэлсэн тул шахамдуу хугацаанд хэлэлцэх болж буй юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт 2017 оны төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна.
Г.ХОРОЛ