Багийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ орууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Багийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ орууллаа

Багийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ орууллаа

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо энэ сарын 27-29-ний өдрүүдэд ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгууллаа. Ази тивийн 15 улсын 27 багийн 150 гаруй тамирчид оролцсон уг тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа түрүүлж, тивийн аварга боллоо. Дасгалжуулагч С.Тулгын удирдлагаар, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаатар нарын бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ Бахрайны багийг 11:22, Японыг 16:21, Тайванийг 21:13-аар илүүрхэж, хагас шигшээд Австралийн багийг 17-19-өөр ялан финалд Шинэ Зеландыг 19-14-өөр хожсон бөгөөд Э.Дөлгөөн тэмцээний MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.

М-Си-Эс Групп нь багийн спорт болох сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын дунд хөгжүүлэхийн тулд олон жил идэвх чармайлттай ажилласан бөгөөд ялангуяа М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сагсан бөмбөгийг тэмцээнийг зохион байгуулах, ивээн тэтгэх, баг тамирчдын ур чадварыг улам сайжруулах чиглэлд анхаарч ирсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд, группээс М-Си-Эс Кока-Кола, Юнител компаниуд болон Сэнгүр брэнд ивээн тэтгэгчээр оролцжээ. М-Си-Эс Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Монголын 3х3 сагсан бөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд Токио 2020 олимпийн зуны наадмын хөтөлбөрт багтсан 3×3 төрөлд Монголын сагсчид амжилт гаргах боломж нээгдсэнийг сүүлийн жилүүдэд үзүүлсэн ялалтын буухианаас харж болно. Энэ төрлөөр манай тамирчид 2015 онд Азийн Оюутны аваргын мөнгөн медаль, 2016 онд Азийн Элсний наадам болон Дэлхийн Оюутны аваргын мөнгөн медалиуд, 2017 онд Азийн Оюутны аваргын алтан медаль, “FIBA 3х3 Challenger” тэмцээний хүрэл медаль, Дэлхийн оюутны лигийн алтан медаль, Азийн Танхимын наадмын хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж