Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй зээлээс татгалзана | News.MN

Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй зээлээс татгалзана

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй зээлээс татгалзана

Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй зээлээс татгалзана

Монгол Улсын 2018 оны төсвийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Ирэх оны төсвийн хуулийн төслөөр мэдээлэл өгөөч. Алдагдал буурч байгаа юу.  Ямархуу төсөл өргөн барив?

Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийг боловсруулахдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг, төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг, алдагдал 2,420.4 тэрбум төгрөг байхаар төсөөллөө. Төсвийн алдагдлыг 2017 оныхоос 1.5 хувиар бууруулсан. Хэд, хэдэн онцлогтой төсөл гэж хэлж болно.

Нэгдүгээрт, ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал шүүмжлэл их дагуулдаг учраас сонгон шалгаруулалтаар олгодог болъё. Гүйлгээнээс нь татвараа гүйцэд авдаг байх ёстой гэж үзэн, холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан байгаа.

Хоёрт, гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болгоё, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулъя гээд шинээр 59 сургууль, 90 цэцэрлэг барихаар хөрөнгө оруулалтын зардлыг нь төсөвт суулгаж оруулж ирлээ.

Гуравт, инфляцын төвшинтэй нь уялдуулж ахмад настны тэтгэврийг нэмэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62 мянга гаруй иргэний тэтгэврийг нэмэхэд шаардагдах 17.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус, тус суулгасан.  

Дөрөвт, эрүүл мэндийн даатгалыг тэтгэврийн даатгалын сангаас нь салгаж бие даалгалаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалд хуримтлагддаг 400 орчим тэрбум төгрөгийг салбарт нь бүрэн хэмжээгээр нь зарцуулъя гэдэг шийдвэрийг оруулж ирлээ. Энэ өөрчлөлт эрүүл мэндийн салбарыг шинэ шатанд гаргана гэж бодож байна.

-Цалин нэмэх үү. Мөн ирэх оноос “Цалинтай ээж” зэрэг сонгуулийн амлалттай холбоотой хөтөлбөр хэрэгжих ёстой. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан уу?

-Төрийн албан хаагчдад нөхөн олговор болгож 300 мянган төгрөг олгохоор энэ оны төсвийн тодотголд баталсан. Энэ бол гурван талт хэлэлцээрийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй.

Ирэх онд “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжинэ. Сонгуулийн үеэр яригдсан, Засгийн газрын мөрийн  хөтөлбөрт туссан асуудал. 0-3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улиралд 240 мянган төгрөг олгохоор хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан.

-Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгож чадах уу?

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хүрээнд нийт зорилтот бүлгийн 60 хувьд хүүхдийн мөнгийг олгоно гэж тохирсон. 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгох асуудлыг хөндөж ярьж байна.

Учир нь нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгоно гэдэг нь 2014 оны судалгаанд тулгуурлаж гаргасан тоо юм билээ. Гэтэл одоо иргэдийн бодит орлого буурсан, ядуурал 29 хувьд хүрсэн учраас асуудлыг эргэж харах шаардлага байгаа.

Төсвийн орлого нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт хийх үү. Жишээлбэл, татвар нэмэх ч гэдэг юм уу?

-Татварын хувь хэмжээг нэмэхгүй. Ний нуугүй хэлэхэд урд хилээр гарч байгаа экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлт үндсэндээ хязгаарлалтад орсон. Тийм учраас ашигт малтмалын үнэ өндөр байх ч 2017 оны төвшиндөө хүрэхгүй. Тээвэрлэлт дээр хийх хязгаарллалт үргэлжилнэ гэж орлогоо тооцсон. Эдийн засгийн өсөлт 4.2 хувь байна гэж үзээд орлоготой холбоотой өөрчлөлтийг нэмж хийсэн.

Нэг сургамж авч байна. 2013, 2014, 2015 онд онд орлогыг хэт өндөр тавьдаг, орлого нь орж ирдэггүй, тэгээд өр үүсгэдэг байсан. Мөн орлогоо хэт доогуур тавьчихаар их мөнгө ороод ирдэг. Тийм учраас төсвийн орлого, зарлагаа бодитой төлөвлөж явах чиглэлийг баримталж ажилласан.

2018 онд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээлийг аль болох бага авахаар оруулж ирсэн. Төр өөрөө арилжааны банкуудаас их хэмжэний зээл татчихаар арилжааны банкууд иргэд, хувийн хэвшилд олгодог зээлийн хэмжээгээ татчихаж байгаа.

Төсвийн орлогыг орон нутгаар аваад үзэхээр төлөгдөж байгаа татварын орлого буурч байгаа. Энэ бол орон нутагт хөрөнгө оруулалтын идэвхижил буураад царцах талруугаа явж байна гэсэн үг. Тийм учраас орон нутагт очих хөрөнгө оруулалт бүрийг нэмж өгч байгаа. Ойролцоогоор аймаг бүрт 7 тэрбум төгрөг хуваарилна. Нийт 147 тэрбум төгрөгийг орон нутагт хөрөнгө оруулалт хийхээр тусгаж өгсөн гэсэн үг. Энэ нь ажлын байр бий болгож, эдийн засгийг идэвхижүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа.

-Өмч хувьчлалаас хэдий хэмжээний орлого төвлөрүүлэх бол. Төрийн банкийг энэ онд хувьчлах байсныг хойшлуулсан. Ирэх онд хувьчлах уу?

-Өмч хувьчлалыг төсвийн орлогод бүртгэдэггүй. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх тал дээр тусгадаг. Төрийн өмчийн хувьчлах жагсаалыг УИХ батлах ёстой. Тухайлбал, төрийн өмчийг 2016-2020 он хүртэл хувьчлах үндсэн чиглэл гаргаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингээд олсон орлогоо төсвийн зарлагыг бүрдүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй юм.

Энэ Засгийн газар байгуулагдаад цөөн хонож байна. Цаашдаа том том төслүүд, төмөр замыг хэрхэх вэ зэрэг бодлогыг Засгийн газар гаргаад тууштай хэрэгжүүлж явна.

Ашигт малтмал, газрын тосны газрыг Сангийн яамны харьяанд шилжүүлэх нь гэдэг зүйл бичигдээд эхэллээ. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

Хийх ажил мундсан биш тэгж бужигнуулдаг юм гэж юу байдаг юм бэ. Тэр яриа бол зохиомол.  Хүмүүсийн дунд бухимдал үүсгэх гэсэн зүйл болов уу.

Ил тод болгох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгох зохицуулалт хийх шаардлага байгаа.

Жишээлбэл, газар гэхэд инженерийн хийцтэй газар гарын үсэгтэй бол шилждэг. Ил тод болгоод дуудлага худалдаанд оруулъё. Түүнээсээ улс татвар авдаг байя гэдэг агуулгаар хандсан. Лиценз мөн ийм журмаар явна.

-Та болон танай хамаатан садан дунд ашигт малтмалын лицензтэй хүн байгаа юм уу. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд таны төрсөн ахыг лиценз худалдсан гэдэг тайлбар хийгээд байгаа. Үүнээс болж Ерөнхийлөгч таны томилгоон дээр хориг тавьсан гэж ойлгогдсон?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ш.Раднаасэд дарга “Ерөнхийлөгчийн хоригт дурдсан 30 гэр бүл гэдэг юмыг яаж олох вэ” гэсэн. З.Энхболд “Ашигт малтмалын газраас олж болно. Тэрний нэг нь Ч.Хүрэлбаатар” гэж зарласан

Би Ашигт малтмал, газрын тосны газар луу хандсан, лавлагаа авсан. Хариу ирүүлсэн. Түүнд “2017 оны аравдугаар сарын 27-ний өдрийн байдлаар газрын кадастрын бүртгэлийн системд  шүүлт хийж үзэхэд Ч.Хүрэлбаатар, Ч. Ганболд, Ч.Гансүх,

Ч.Гантулга гэсэн хүмүүсийн нэр дээр эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө болон одоогоор бүртгэгдээгүй байна гэдэг тайлбар өгсөн.

Сошиалд ашигт малтмалын лиценз эзэмшдэг компанийн нэрийг гаргасан байна лээ. Түүнд миний нэр дээр болон надтай хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр лиценз байхгүй байгааг олж харсан биз.  Ер нь 1000 компанийн жагсаалт гаргасан ч Хүрэлбаатар болон Хүрэлбаатарын ах дүү нар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Г.ДАРЬ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2017-10-31 103.9.88.154

лицэнд тендр гэдэг бол хээл хахууль авах сайхан нуувч болоод байна. тендр батлуулах гэж бөөн хахууль өгнө. тендр авах гэж байгаа нь өөрийн нөхцөлдөө тааруулж тендр зарлуулж байна шүү дээ. за бөөн юм болж тендр авлаа ажилаа гүйцэтгэж дууслаа. тэгээд ард нь мөнгөө авах гэхэд нь Төрийн сангийн дарга нь оочир ихтэй байна бараг 100 хүний дараа болно энэ тэр юм ярина бараг шууд л тэдийг өгчих нэг хоёр хоногт багтааж оруулж өгнө гэж хахууль авч байна шүү дээ. энэ нийгэм чинь яацан юм бэ. би өөрөө улс төрөөс ангид хүн энэ бүхнийг сонсхоор энэ төрийн ажил цалин багатай хийж байна гээд байгаа хүмүүс цалингаасаа илүү орлогийг хээл хахуулаар авч байна. тэгэхээр ийм цалинтайгаа байж байвал таарна. энэ жишээ Завхан аймгийн жишээ шүү. Төрийн сангийн дарга, аймгийн засаг дарга, шат шатны дарга албан тушаалтан нараа авилга авахаа болиочээ. Нэр чинь муудаад хөрөнгө чинь нэмэгдээд байнаа. ард түмэн харахгүй биш харж байнаа.

Avatar

Зочин 2017-10-31 223.33.165.31

Tusub mongo oo meddeg hun tsaanaa l uur yumaa.ajlaa awaad udaagui bgaa ch ih zuiliig amjuuljee.

Avatar

Zochin 2017-10-31 202.9.40.128

Huuihdiin mongiig alagchlalgui olgoh ch geh shig, heden turbumiin orlogotoi bayan humuust alagchlalgui olgoh yamar hereg baigaan, setguulch gej bas neg erguu n****

Avatar

Zochin 2017-10-31 202.9.40.128

Undesnii niit bayalgiin 70% iig un amiin chineeleg heseg boloh 30% ezemshdeg. Ter humuust 21000 yag heregtei yu??? Noyon soliotuud yum daa

Avatar

ЗҮГЭЭР л ажлаа хий 2017-10-31 43.242.243.234

Хүрэлбаатарт зөвлөхөд зүгээр л хийх гэсэн ажлаа зоригтой хий. ХОРИН ОНЫ СОНГУУЛЬД МАН-ыг бут авах төлөвлөгөөтэй нам, хүмүүст чадвартай сайд таалагдахгүй байгаа юм. Ялангуяа ирэх онд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Гурван ээлжгүй болно гэх мэт чинь аятайхан сонсогдож байна шүү. Арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авахгүй гэдэг чинь өөрийг чинь янз бүрээр оролдох шалтгаан болоод байгаа юм.

Avatar

Зочин 2017-10-31 122.201.31.161

ШУНАЛ АА ГЭЖ … ЭЦЭСТ НЬ ЭЗНЭЭ ЗААВАЛ ХҮРТЭЖ БАЙЖ НОМГОРДОГ ТИЙРЭН ГЭЖ БАЙГАА

Avatar

Зочин 2017-10-31 202.21.117.210

З.Энхболд гуай өнгөрсөн баларсан юманд өс хонзон санадаг хувийн характераа битгий улс төрд ашиглаад бай. Наад Ч.Хүрэлбаатар сайдаа зүгээр ажлыг нь хийлгээч. Төрийн ажил ш дээ. Ерөнхийлөгчийг хатгаад хувийн өс хонзонгоо Сангийн сайдаас авахуулах гээд нүдээ аниад зүтгээд байхын. Эдийн засгийн хямралын үед улс орноо бодоод хувийн эрх ашгаа хязгаарлаач та. Таны хувийн компанид Ч.Хүрэлбаатар сайд ажиллаагүй. төрийн сайд хүн наадах чинь. Ард түмэн нүдтэй чихтэй шүү.

Avatar

Иргэн 2017-10-31 202.55.191.99

Жингийн цуваа явж л байна, жингэр нохой хуцаж л байг гэдэг үгийг санан, аливаа худал гүтгэлгийг үл тоон өнгөрсөн парламентийн үед навс унасан эдийн засгийг сэргээрэй. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2017-10-31 66.181.185.20

Sain nuusan bnada tegvel.

Avatar

Зочин 2017-10-31 66.181.185.20

Sain nuusan bnada tegvel.

Avatar

Зочин 2017-10-31 202.55.191.99

З.Энхболдыг шүүхэд өгөөч Хүрэлбаатараа. Үнэхээр ах дүүгээрээ ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй, эзэмшиж байгаагүй, ард түмний өмчийг солонгосчуудад зараагүй юм бол шүүхэд өгөөд нэр цэвэр болооч. Тэгээгүй цагт чамайг 30 гэрбүлд оруулсаар байх болно. Эзэмшиж байсан бол аль хэдийнэ зараад, эзэмшиж байгаа бол аль хэдийнэ өөр хүний нэр дээр болгосон байх нь ойлгомжтой ш дээ.

Avatar

Зочин 2017-10-31 103.229.122.59

З.Энхболд шүүхэд өгч асуудлаа шийдүүл.Хэрэв Хүрэлбаатар буруугүй бол Энхболдыг өөрийг нь гүтгэсэн гэж шүүхэд өг.Шүүх хэн нь буруутайг тогтооно.Хэрэв хэн нэгийгээ шүүхэд өгөхгүй бол хоёулангы нь ард иргэд шүүхэд өг!

Avatar

Зочин 2017-10-31 124.158.94.58

neg zuil oilgosongui. zarchihsan yum chin ner ni shiljchihsen bol odoo myanga shuugeed yu gej akh duugiin ner deer ni litsenz bna gej garahav dee.

Avatar

Зочин 2017-10-31 49.0.212.249

umnu ni bgaagui odoo ch bhgui gej bna. teheer chin naad usan tolgoindoo gomd doo

Avatar

зочин 2017-10-31 202.179.24.6

Хэн нь худлаа яриад байнаа.

Avatar

Зочин 2017-10-31

МАН 2018 оны 1 сараас эхлээд ээжүүдэд гаргасан хүүхдийн тоогоор нь ажилласан жилийг 1,5 хувиар нэмэгдүүлж тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн. Энэ хошгоруулалт байсан уу. Юу болсон вэ сайдаа. Төсөвт энэ нэмэгдэл суугдаж байгаа юу.

Avatar

иргэн 2017-10-31 103.50.206.62

энэ нөхөр худлаа нөхөр.МАН иймэрхүү балиар нөхдүүдээсээ салах болоогүй юм байхдаа.Намаа хамгийн муухай харагдуулж байгаа номер 1 нөхөр.Үүнтэй нэгдээд байгаа 32 нөхөд яг адил.МАн хэзээ сэрж энэ балиар нөхдүүдээсээ салах юм болдоо.

Avatar

зочин 2017-10-31 103.229.121.238

Мэдсэн сурсан зүйлээ эх орныхоо төлөө зориулаад хийж үзээрэй өөрийн болон цөөнхийн төлөө аливаа үйлдэл хийх мөчид өөрийн чинь ТЭНГЭР хаяна гэдгийг хатуу санаж ажиллаарай дүү хүү.

Avatar

Зочин 2017-10-31 202.131.231.50

2 сая доллараар зарчихаад мэлзээд байх юм. Байсан зарсан гээд л үнэнээ хэлчих л дээ

Avatar

Зочин 2017-10-31 202.179.18.49

"Өндөр хүү" – "Намхан хүү" ???!!! Монгол хэлээ мэддэг хүн алга болох нь ээ!!! Сайд нар нь хүртэл буруу яриад л! Залуустай бол юу ярих вэ дээ!

Avatar

Зочин 2017-10-31 122.201.25.46

ХҮРЭЛБААТАР ЛИЦЕНЗ ЗАРААГҮЙ ГЭХЭД ХЭН ИТГЭХ ЮМ БЭ? ХЭН Ч ИТГЭХГҮЙ. З.ЭНХБОЛДОД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2017-10-31 128.134.207.86

Багшдаа баяр хүргэж, амжилт хүсье. Тань шиг хүмүүс Сангийн яам мэтийн газрыг удирдаж, залж явах, төсвийг зохицуулах шаардлагатай байгаа юм. Одоо нэг зөв голдиролдоо орох болов уу. Элдэв янзын хов живнээс бүү аюутугай. Урагшаа багшаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж