МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.07.21-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны “Б” танхимд хуралдаанаа эхлүүллээ. Уг хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх тэргүүтэй хуучин кадрууд оролцож байна.

УИХ-аас Засгийн газрын бүтцийн хуулийг баталсан учраас Засгийн газрын танхимын сайд нар хэн байх вэ гэдгийг эцэслэн ярьж буй аж.

Сайд нарын нэрс дээр ерөнхийдөө тохиролцсон, гэхдээ цөөн тооны сайдын нэрийг ярих шаардлага үүссэн гэх яриа байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж