ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгарууллаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/  хамтран  улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд  жинтэй хувь нэмэр оруулж буй  шилдэг  аж ахуйн нэгжүүдийг  шалгаруулан өргөмжилдөг  уламжлалтай.    Энэ жил ес дэх удаагийн шалгаруулалтыг хийж  2009 оны манлай  аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа. Өргөмжлөлийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 18.30 цагт МҮАҮТ-ын Их танхимд болно.

Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”,  МҮХАҮТ-аас  “Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жил” болгон зарласан.  Түүнчлэн 2010 онд  МҮХАҮТ-ын 50 жилийн түүхэн ой тохиож байна.  МҮХАҮТ-аас улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа  ТОП аж ахуйн нэгжүүдэд өндөр ач холбогдол өгч тэднийг бүхий л талаар дэмжин туслах бодлого, чиглэл баримтлан ажиллаж байгаа. Мөн Засгийн газартай хамтран “Үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгчдийг дэмжих дэд хөтөлбөр”  боловсруулж байгаа бөгөөд  энэхүү хөтөлбөрт ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оролцоо голлох  болно.  Түүнчлэн МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн өнөөгийн тогтолцоог эрс өөрчилж, “ТОП-100”-д багтсан аж ахуйн нэгжүүдийг  Diamond, “ТОП-100-д өрсөлдөгч  50”-д багтсан аж ахуй нэгжүүдийг Platinium  гишүүний ангилалд  багтааж тусгай хөнгөлөлт,  чөлөөлөлт эдлүүлэхээр   журам боловсруулан гаргалаа гэж МҮХАҮТ-аас манайд мэдээллээ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж